Сурагчдын амралтыг энэ сарын 30-ны өдөр хүртэл СУНГАЛАА

Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудлаар өнөөдөр өглөө БСШУС-ын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн. Уулзалтаар сунгах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр цахим хуудсандаа "Сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан /боловсрол, эрүүл мэнд/ БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийсэлд таван иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын ажлын боложмийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм.

Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрээр "Мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ" хэмээн жиргэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025