Шинэ дугаар худалдаанд гарлаа

Бид та бүхэнд 2017 оны анхны дугаараа өргөн барьж байна. Өнгөрсөн бүхэн өнгөрсөнд үлдэж нүүр бардам алхах шинэ он ирлээ. Хүн болгон амжилтын төлөө тэмүүлдэг. Тэгвэл энэ дугаарын онцлох сенсаацийг та бүхэнд дуулгах гэж байна. Амжилтын үндсийн үндэс нь гэр бүл билээ. Шинэхэн хоёр гэр бүлийн мэдээ бидэнд байна. 
МУГЖ Г.Ариунбаатар гурав дахь амьдралаа жүжигчин бүсгүйтэй эхлүүлжээ. Бүсгүй одонгийн хүүхдээ гавьяатаас тээж сэтгэл догдлон сууна гэнэ. Үнэхээр тааварлашгүй амьдрал. Тэр хэн бэ? Та нүүр хуудаснаас үзээрэй. 

 

 

Зохиолын дууны ертөнцөд бас л чангахан гишгэж орж ирсэн Т.Оюумаа үе тэнгийнхнээсээ хожуу гэр бүлийн амьдралд хөл тавьсан. Бүсгүй хоёр дахь сонголтоо хийжээ. Түүний шинэ сонголтын эзний талаар бид та бүхэнд анхлан дуулгаж байна. 
Энэ дугаарын “Гранд би” булангийн зочин доктор Г.Янжинсүрэн. Шашин судлал, философийн гүн гүнзгий асуудлаар турьхан бүсгүй мэтгэлцэн суух нь содон. Төрд хэрэгтэй хүн гэдэг нь бас нэг өнцөг. Чухамдаа тэр хэн бэ? Бид шашны талаар юу мэдэх бас мэдэхгүй вэ? Олон чухал сэдвийг ярилцлагадаа хөндлөө. 
“Алтан сарнай” наадам гол дүрүүдгүй болж ялсан намын сүр хүч юунд оршиж буйг тунхагласан. Бид хурц дуран хараагаа аялуулсан. Ерөнхий сайдтай ерөөс мөнчгөрөөрөө л тулахгүй бол барахгүй нь гэж бууж өгөх хүмүүс олон байгаа. Тэгвэл Сэлэнгэчүүд шинэ жилээ Ерөнхий сайдтай аймаг шиг нижгэр хийлээ. 
Хоёр он дамнан бэлдсэн сонин содон мэдээлэл багтаж ядсан шинэхэн “Гранд” нүүр хуудсаа та бүхний өмнө дэлгэлээ. Таалан болгооно уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Lb
    Setguuliinhee dugaariig buruu bichjee huurhii, 2016.1 sar
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025