Хутга барьсан алуурчин адил 90 согтуу жолоочийг илрүүлжээ
2017/01/16

2017 оны 01 дүгээр сарын 14, 15-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 485 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 5, явган зорчигч 1 бүртгэгдсэн. Ослын газрыг орхиж явсан осол, хэрэг 2 бүртгэгджээ.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:

1. СХД-ийн нутаг Хангайн 24-р гудамж замд амины T.Pruis 20 маркийн автомашины нь явган зорчигч 26 настай, Б-г мөргөж гэмтээжээ. 

2. БГД-ийн нутаг Гранд плазагийн зүүн хойд уулзварт амины H.Accent Verna маркийн автомашины жолооч нь амины T.Succeed маркийн А жолоочтойт автомашиныг мөргөөд, зорчигч Б-г гэмтээн хэргийн газрыг орхин явсан байна. 

3. БГД-ийн нутаг Баруун 4-н замын уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас H.Fit, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 25 настай Т, 25 настай М нарын 2 хүн гэмтсэн.

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    buruu taldaa jolootoi huuchin mashinii seguudiig odoo bolieoo tegeed ch sogtuu jolooch nariinhaa tolgoig ileed 6-n saraar erhiig ni bish buh nasaar ni joloo barih erhtei ni yarimaar yum aa,murguulj tahir tatuu bolson hun ,nas barsan hohirogch 6sar,2jiliin daraa edgej unuuh ni amilj bosch irlee yu
    2017 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Nowshiin hereg gargaj bgaa ni ,murgulduud zamiin tugjee bolood bj bgaa ni bugd pruis, buruu taldaa rultei mashiiniig dahij buu oruulj ir huulia changal, hunee erh gerl orkuudas aij amidrah heregui, prius ee unaad huduurugee zailzgaah heregtei hir unertuulsen zawaan yumuud
    2017 оны 01 сарын 17 | Хариулах
Сонин хачин