Өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Хуралд Т.Чимгээгийн ээж Ц.Марууш, О.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар, Ц.Амгаланбаатарын эгч Н.Гансүх нар оролцсон юм.
Ар гэрийнхний зүгээс анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг шударга бус хэмээн үзэж, эрх баригчдад шаардлага тавьж байгаагаа онцоллоо. Мөн бидний хүүхдийг нэг жил таван сарын хугацаанд тарчлаан хорьсон. Тиймээс одоо байцаалтын явцад батлан даалтаар гаргахыг хүсч байна гэлээ.
Хэрэг гарах үед буюу 1998 онд Б.Булганы өгсөн мэдүүлэгтэй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар огт таарахгүй байсан ч хуулийнхан энэ талаар огт мэдээлэл өгөөгүй. Иймд дараагийн шатны буюу давж заалдах шүүх хурлыг нээлттэй явуулж Б.Булганыг оролцуулж хэрэгтнүүдийг таниулах хэрэгтэй хэмээсэн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна