Архангай аймагт гар аргаар алт олборлож байсан хоёр иргэн гарагт амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 13-нд буюу өнгөрсөн баасан гарагт тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Буданттээл гэх газарт Э, Т нарын ухаж байсан нүхнийх нь хажуугаар хиймэл нуурын ус нэвчин орсны улмаас цооног усаар дүүрч, тэд амиа алдсан байна.
Талийгаач Э 26 настай, Т 28 настай бөгөөд хоёул Орхон багийн харъяат байжээ. Одоо Архангай аймгийн Онцгой байдлын 10 гаруй алба хаагч цогцсыг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна