Жүдо бөхийн УАШТ өнөөдөр эхэлнэ

Жүдо бөхийн энэ оны УАШТ өнөөдөр Спортын төв ордоны "А" танхимд эхлэх бөгөөд энэ сарын 18-ыг хүртэл үргэлжилнэ. Эрэгтэйчүүдийн 40 дэх, эмэгтэйчүүдийн 25 дахь, багийн 5 дахь удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, БТСГ, БСШУЯ хамтран зохион байгуулж байгаа юм. 

Тус тэмцээнийг IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка болон ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриков нар шүүх юм байна.

Дашрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн шүүгч, олимпийн зэрэглэлийн шүүгч Чех улсын иргэн Владимир Хнедка Монголд сургалт явуулах юм байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025