Боксын УАШТ өнөөдөр эхэлнэ

Гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд өнөөдөр эхэлнэ.



Тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөх юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Э.Цэндбаатар, О.Батхүү, 52 кг-д Х.Энх-Амар, М.Гандулам, 64 кг-д Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, 69 кг-д Б.Түвшинбат, Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 51 кг-д М.Нандинцэцэг, Л.Алтанцэцэг, О.Эрдэнэцэцэг, 54 кг-д М.Гүндэгмаа, Д.Шинэцэцэг, Б.Сувд-Эрдэнэ нарын шилдгүүд тулалдана.

Харин ДАШТ-ий хошой хүрэл, олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн аварга З.Энхзориг, Б.Жавхлан, Т.Болортуул нарын шилдгүүд энэ удаагийн тэмцээнд өнжиж байгаа аж.

Тэмцээн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025