Сүхбаатар дүүрэг, Төрийн ордны зүүн урд талд байрлах “Централ Тауэр”-т онц байдал зарлаж, иргэдийг гаргаад байна. Учир нь нэгэн гадаадын иргэн тус газрын 15 давхарт бөмбөг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ. Энэ дагуу иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэн энэ талаар хэлэхдээ "Централ Тауэр”-ын хамгаалалтын албанаас бөмбөг тавьсан гэх мэдээлэл өгсний дагуу бид шалгаж байна" гэв. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.
Сүрдүүлэгч этгээд Дани улсын иргэн бөгөөд "Централ тауэр"-ын зургадугаар давхарт байрлах Канад улсын Элчин сайдын яамны байранд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзахаар 16:00 цагийн орчимд очсон байна.
Элчин сайдын яамны зүгээс тухайн иргэнд уулзуулах боломжгүй гэсэн хариулт өгчээ. Энэ тайлбарыг сонссон Дани улсын иргэн Элчин сайдын яамны ажилтантай үл ойлголцож, бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна