Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ онд долоон объектыг дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсний нэг нь Усан спорт сургалтын төв юм. Улсдаа ганц, 30 жилийн насжилттай уг барилга нурж унахдаа тулаад байгаа. Өнөөдөр усан спорт сургалтын төвийн дуудлага худалдаа болохоор зарлагдсан ч хойшилжээ. Учир нь Учир нь дуудлага худалдаанд оролцох нэг ч санал ирээгүй байна. Тиймээс энэ сарын 20-ноос Өмч хувьчлах комиссын хурлыг хуралдуулж ирэх сараас дахин дуудлага худалдааг зарлахаар болжээ. Усан спорт сургалтын төвийг худалдаалах эхний үнэ 10 тэрбум 871 сая төгрөг. Үүнээс өндөр үнээр худалдан авах санал одоогоор ирээгүй байна.

Сэтгэгдэл байхгүй байна