”Эрдэм транс” ХХК-ны автобус замын хажуу руу орж 2 хүн гэмтжээ
2017/01/09

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 547 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 2  Зам тээврийн осолд 6 хүүхэд өрсөн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

СХД-ийн нутаг Толгойтын зам, Нарангийн гол 42 дугаар сургуулийн баруун замд "Эрдэм транс" ХХК-ны H.Aerocity маркийн авто машины жолооч Б нь замын хажуу руу орж зорчигч 55 настай эмэгтэй Н, 14 настай эмэгтэй А нарын 2 хүн гэмтжээ.

СХД-ийн нутаг Баян хошууны зам, Хилчин хотхоны зүүн урд уулзварт T.Aliion  маркийн авто машины жолооч Б нь T.Prius  маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 03 настай эрэгтэй Г, 12 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн байна.

2016 онд улсын хэмжээнд  гарсан гэмт хэрэг 1782 бүртгэгдэж осол хэргийн улмаас 479 хүний амь нас хохирч , 1247 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гарсан гэмт хэрэг -11,3 хувь,  амь нас нь хохирсон хүн -13,8 хувь, гэмтсэн хүн 9.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Зам тээврийн ослын улмаас амь нас хохирсон иргэдийн  замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрийг авч үзвэл жолооч 159, явган зорчигч 151,  тээврийн хэрэгслээр зорчигч 169 үүнээс орон нутаг жолооч 136, явган зорчигч 67,  тээврийн хэрэгслээр зорчигч 149 тус тус бүртгэгдсэн байна.

Гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, үүрэг хариуцлагаа дээшлүүлэн, бусаддаа хүндэтгэлтэй хандан  аюулгүй байдлаа сайтар хангаж  анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин