Иргэдээс 300 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйд 10 жилийн ял оноов
2017/01/09

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Г нь давтан үйлдлээр 2012 оны 2-10 сарын хугацаанд 12 иргэнээс нийт 338 141 500 төгрөгийг итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлтэй хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулсныг хянаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд шилжүүлжээ.

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2 өдөр хэлэлцэж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Г нь давтан үйлдлээр итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийг хурааж, 10 жил 1 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин