УИХ-ын чуулганаар Замын хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуульд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан. Энэ нь торгох, баривчлах үндсэн шийтгэлийг давхардуулж оногдуулах зөрчилтэй зохицуулалтыг бий болгосон гэж үзжээ.
Тиймээс давхардуулсан шийтгэлийг нэг мөр болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Шинэ он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд дахин нэмэгдүүлсэнтэй тэнцсэн хэмжээний мөнгөн торгуулиуд нэмэгдсэн. Үүнд жолоочийн зөрчлийн торгууль хамаарагддаг. Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Торгуулийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдол бий. Жишээлэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой торгууль нэмэгдсэн. Торгууль хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмсэнтэй тэнцэх торгууль хүлээлгэнэ гэж байгаа. Тиймээс долоо хоногийн өмнөхөөс торгууль нэмэгдсэн. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг нэгжид шилжүүлэх асуудал яригдаж байгаа гэлээ.
Мөн шинэ хууль хэрэгжсэнээр журамлагдах автомашины тоо 65 хувиар, осол зөрчил 25 хувиар буурчээ. Гэтэл эрхээ хасуулсан ч тоодоггүй хүмүүс байдаг аж. Тиймээс эрхээ хасуулсан иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо баривал баривчилна” гэсэн заалт оруулж байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна