Цагаан Сар 2017 үзэсгэлэн худалдаа эхэллээ

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ он гарахтай зэрэгцэн эхэллээ. Нийслэлчүүд маань Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базаагаад сурсан төдийгүй эрт бэлтгэж бараа материалын хямд дээр зардалаа хэмнэх нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд он гарсаны дараахан 1 сарын 8-11 өдрүүдэд Мишээл экспо төвд Сар шинийн үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж хөл хөдөлгөөн их байсан төдийгүй эрт бэлтгэж нилээдгүй зардал хэмнэсэн. Энэ жил үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчид, малчид, ногоочид Хямралын эсрэг нэгдэн өнөөдрөөс 16-нийг хүртэл Мишээл экспо төвд Сар шинэ 2017 үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах сайхан мэдээтэй. Өнгөрсөн жил 120 гаруй оролцогчидтой байсан үзэсгэлэн худалдаанд энэ жил 140 гаруй оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна. Үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, тавгын боов, чихэр жимс, аяга таваг, цар, ууц өвчүү, хөөрөг даалин, үндэсний дээл, гутал, ноос ноолууран бүтээгдэхүүнүүд, нэхий булга, гарын бэлэг гээд ёстой л байхгүй юм байхгүй байгаа гэнэ. Үзэсгэлэн худалдааны уриа Анхдагч хямд үнээр Ард түмэндээ үйлчилье гэсэн ёстой л цаг үеээ олсон ажил болж байна.

Холбоо барих утас: 99031800, 99441800

https://www.facebook.com/events/238775873201812/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025