”Голомт” банкны машиныг мөргөөд, ослын газраас зугтжээ
2017/01/04

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 66 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 221 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна. 

Тухайлбал: СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан. 

Өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай холбоотой 6 зөрчил бүртгэгдсэн байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаар шалтгаалан эвдрэл гэмтэл, зам тээврийн осол, хөлдөж зогсох зэргээсболж  зохиомол түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулах, иргэдийг ихээхэн бухимдуулж байна.  Иймд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд нь тээврийн хэрэгслээ ажилд гаргахын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж шаардлага хангасан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, жолооч нарынхаа замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, сахилга дэг журмыг сайжруулж, хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин