
Урлаг нийгмээс нэг алхмын түрүүнд явах ёстой. Уран бүтээлчид биднээс нэг алхмын өмнө явж, биднээс түрүүлж сэтгэж нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй гэсэн үг. Энэ үүргээ манай дуучин, жүжигчин, бүжигчин, найруулагч, кино зураглаач улс хэр түвшинд биелүүлдгийг энд дурдмааргүй байна. Харин өнөөгийн дэлгэцийн урлагт өөр өөрсдийн мөр замаа гаргаж яваа гурван жүжигчин залууг магтсу гэж бодлоо. Тэд бол жүжигчин Алдар, Одбаяр, Баярбат гурав. Гадаад төрхөндөө нэлээд өөрчлөлт хийсэн харагдах.
Жүжигчин Алдар сахал ургуулж, жингээ нэлээд хассан бол жүжигчин Одбаяр үс засалт дээрээ илүү анхаарсан байна. Харин жүжигчин Баярбатын тухайд мөн л сахал, үснийхээ засалтыг өөрчилсөн харагдана лээ. Залуу насны эрч хүч ханхлуулах жүжигчин харчууд бие бялдар дээрээ ч ихэд анхаардаг нь илт. Тийм ч учраас хавийн хүүхнүүдийн харцыг булааж, анхаарлыг татаж байна лээ. Монгол эрчүүдийг бүдүүнээс бүдүүн гүзээгээр нь л төвөггүй таньж болно гэдэг тодорхойлолтыг энэ мэт үлгэр жишээ залуус халж эхэлвэл бид жингийн илүүдэлгүй, унжуулсан гүзээгүй сайхан монгол эрчүүдтэй болох эхлэл ч юм билүү. Залуу хүн ийм л байдаг юм гэсэн шиг маадгар алхах гурван хархүүд алга ташин баяр хүргэе ээ.


Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (8)