
Урлагийн салбарт хамгийн их хүмүүнлэгийн ажил хийж, нийгмийн хариуцлагаа бүрэн биелүүлж яваа жүжигчин Г.Ундармаа саяхан “Амьдарлоги” киногоо нээсэн. Нээсэн цагаасаа эхлээд үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа “Амьдарлоги” кинонд нь түүний ганц охин Бэрцэцэг тоглосон. Ээжийнхээ залуу насны дүрд тоглож анх удаа дэлгэцэнд дүрээ мөнхлөөд авсан Бэрцэцэг киноны нээлтэн дээр этгээд стиль имиж бүрдүүлэн ирсэн нь энэ.

Нүүр нүдээ бүлтэртэлээ гоёж ирсэн Бэрцэцэг арван жилийн ширээнээс босоогүй яваа нэгэн. Энгийн үед нүүрээ будаж гоёж гангалдаггүй ч киноны нээлт дээр нүүрээ будаж ирсэн биш эргэн тойрныхон ээжтэй нь андуурч харагдана лээ. Ээжийнхээ залуу насны гялбаа хэмээн нэрлүүлдэг Бэрцэцэг ирээдүйд мэргэжлийг нь өвлөж урлагийн салбарт цахиур хагалж мэдэх нь. Учир нь тус кинонд жижиг дүр бүтээсэн хэдий ч авьяаслаг ээжийн үргэлжлэл гэдгээ тоглосон дүрээрээ баталсан гэнэ шүү. Киног үзсэн үзэгчид Бэрцэцэгийг жүжигчин болох талаар асууж лавлан сонирхож харагдана лээ.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (17)