Хууль зөрчсөн жолоочийг торгох торгуулийн хэмжээ нэмэгдлээ

"Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо"-ны өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар буюу 240 мянган төгрөг байхаар тогтоосон. Энэхүү өөрчлөлтийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээ өсөх юм. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025