Адууг буудаж, хулгайлдаг байсан этгээдүүдийг илрүүлжээ
2017/01/03

Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.

Сэжигтэн этгээдүүд тухайн үед хоёр айлаас адуу хулгайлаад ачиж явсан аж. Үүнээс гадна өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш сэжигтнүүд болох О, Б, Г нар Сэлэнгэ, Төв, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээр явж нийт 12 удаагийн үйлдлээр 40 гаруй адуу, нэг үхрийг дээрх аргаар хулгайлсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Мөн эл хэрэгт холбогдуулан хэд хэдэн махны ченжийг шалгаж байгаа ажээ.

Учир нь, сэжигтэн этгээдүүд хулгайлсан адууныхаа махыг “Хүчит шонхор”, “Эмээлт” захад гарал үүслийн бичиггүйгээр худалдан, борлуулдаг байжээ.   Тиймээс цагдаагийн байгууллагаас малын мах, түүхий эдийг худалдан авахдаа гарал үүслийн бичиг болон шаардлагатай бичиг баримтыг заавал шалгаж байхыг анхаарууллаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин