Улсын харцага Б.Пүрэвсайхан аав боллоо
2017/01/03

Улсын харцага Б.Пүрэвсайхантай гэргий Б.Шижиртуяа нар 

Улсын заан Д.Бумбаяр хоёр охиноо хоёуланг нь бөх залуучуудтай суулгаж зээ нарынхаа хөлд дарагдаад байгаа сурагтай. Оны өмнөхөн хоёр дахь зээгээ өлгийдөж авсан Д.Бумбаяр заан бөх хүргэчүүлийнхээ хөлд дарагдсан шинэхэн оноо өнгөтэй угтсанаа ойр тойрныхондоо дуулгасан байна. Бага охин Б.Идэрмаа нь Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу хэмээх сүрлэг сайхан нэртэй, сүртэй сайхан ч бие хаатай хүүтэй сууж хүүтэй болсон цаг өнгөрсөн жилийн явдал.  

Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу гэргий Б.Идэрмаагын хамт 

Араас нь зааны том охин Б.Шижиртуяа улсын залуу харцага Б.Пүрэвсайхантай сууж оны өмнөхөн анхны охиноо өлгийдөж аваад удаагүй байгаа аж.  Улсын харцага Б.Пүрэвсайхан Ч.Батзориг зааны төрсөн ахынх нь хүү бөгөөд ийн ах дүү хоёрын бөх хөвгүүд зааны хүргэчүүл болоод байгаа билээ. Ийнхүү жил дараалан бөх хүргэчүүлтэй зээ нартай болсон Д.Бумбаяр зааны бага хүргэн, Ч.Батзориг зааны хүү Б.Дэнзэнсамбуу Японы сумод суралцдаг бөгөөд ирээдүйд Аса, Хакухо нарын орыг залгах сайн сумочин болохын төлөө бүхнээ зориулж буй гэнэ лээ. Харин Улсын харцага Б.Пүрэвсайхан хадам аавынхаа удирдлага дор бэлтгэл сургалтаа хийж хадам аав, ах нарынхаа хүсэж мөрөөдөж явсан улсын хамгийн том цолонд хүрэхээр бэлтгэгдэж байгаа нэгэн гэж болно. Ингээд ирээдүйн аварга өнөө цагийн шилдэг харцага маань анхны хүүхдээ өлгийдөж аваад аав болсон баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (6)

  • zochin
    az jargal hvsie
    2017 оны 01 сарын 10 | Хариулах
  • XAAH
    Zarim teneg mal hol ochij hutsna biz.Hovdiin hujaa ail gej chinii 100 ailiin Hujaa etseg helj ogoo yu?
    2017 оны 01 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Hartsaga hartsaga ged baih yum zaan bolson shde
    2017 оны 01 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Bymbayar 2 oxinoo xovdiin xuja aild ugdug n yaj bgam boldo.
    2017 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин
    purevsaihan
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин
    zaan shde de purevsuren chin erguu um uu
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
Сонин хачин