Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан автобусны жолооч нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцож явсан “Сансар –Шархад” чиглэлийн автобусны жолооч нас баржээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар, жолооч жолоогоо алдан урд байсан автомашиныг мөргөж хөдөлгөөн зогссон байна. Улмаар цагдаагийн 102 дугаарт автобусанд сууж явсан зорчигч дуудлага өгчээ. Одоогоор уг хэргийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоогоогүй байгаа ба дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)