2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна.
Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш болон орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотойгоор гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллаж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл байхгүй байна