Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 53 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2016 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 373 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 306 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд өртсөн хүүхэд 2 байна.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзварт Benz ML-320 дугаарын авто машины жолооч Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон N.Sunny , N.Tiida маркийн автомашинуудыг мөргөж жолооч 23 настай эрэгтэй Е, зорчигч 25 настай эрэгтэй Т нарын 4 хүнийг гэмтээжээ.
“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ҮДЭШ” БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙ ҮЕЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙН БАРУУН, ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ БҮРЭН ХААЖ, ЗОГСООЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” баярын цэнгүүн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион явагдаж, иргэд улиран одох 2016 оноо үдэж, айлчлан ирж буй 2017 оноо угтан авна.
Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон, Соёлын төв өргөө, Нийслэлийн засаг даргын тамгын газар зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна