Эрүүгийн цагдаагийн Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэс мансууруулах төрлийн бодис хилээр оруулж ирдэг худалдан борлуулдаг, хэрэглэдэг 40 гаруй гишүүнтэй бүлэглэлийг илрүүлж, баривчилжээ. Мөн энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээний хар тамхи, мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэх гэж байсан этгээдийг тагнуулын байгууллагаас илрүүлж үйлдэл дээр нь барьж, саатуулсан байна.
Тодруулбал, манай улсын иргэн И гэгч нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 50 грамм орчим хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох "Мөс" нэвтрүүлэх гэж байгаад ийнхүү баригдсан байна. Түүнд эрүүгийн хуулийн 188.2 зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байгаа ба сэжигтнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна.
Сэтгэгдэл (1)