Өнөөдөр Хилэнцийнхэнд гэрэл гэгээ бэлэглэнэ

Хонь - (3/21-4/19)
Өнөөдөр яаруу тэвдүү, гэнэтийн үйл хөдлөл хийж, эрч хүчээ хий дэмий үрж магадгүй. Иймэс зан авираа хянаж сурах хэрэгтэй байна. Сэтгэл санаа тайвширч, уур тань гарсан үед дотоод асуудлуудаа нэг тийш болгон шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч спортын төрлийг сонгож хичээллэх нь зугаатай, хөгжилтэй төдийгүй бие махбодид эерэгээр нөлөөлнө.

Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр орчлон ертөнц эерэг хүчийг дамжуулна. Бүх зүйлийг сайнаар шийдэхэд тохиромжтой. Ердийнхөөс илүү эрч хүчийг мэдрэх болно. Гэр бүлийн нууцууд задарна. Гэвч энэ нь чамд ашигтай, Үхрийн ордныхны удирдах чадвар гэрэлтэнэ. Гэр бүлийн түүхээ ярилцах гайхалтай өдөр болно. Алс хол суугаа хамаатан саднуудаасаа ямар нэг зүйл сурч магадгүй. Үхрийн ордныхон анх удаагаа хилийн чанд руу аялаж алдартай газрын тухай бишрэн ярих болно.  

Ихэр - (5/21-6/21)
Өөрийнхөө эрх чөлөөг чухалчлан үзэх нь.зарим нэг ойр дотны хүмүүст тань таалагдахгүй бололтой. Хамтрагчтайгаа үг хэлээ ололцохгүй бол ярихын оронд сайн сонсогч байхыг хичээ. Ажилдаа тайван хандаж, ямар нэг өөр газар оч. Энэ нь та бусдад саад бололгүйгээр эрх чөлөөгөө мэдрэх боломж юм. Хайртай хүндээ анхаарал тавьсанаар харилцаа улам дотносох болно.  

Мэлхий - (6/22-7/22)
Мэлхийнүүд илүү дайчин урагшлах болно. Зорилгодоо хүрэхийн тулд щийдэмгий зандаа тулгуурлаж, түүндээ хүртлээ тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэх өндөр чадвар танд төлөвлөгөө зохиож, түүнийгээ нэг бүрчлэн биелүүлэх боломж олгоно. Өр чинь хяналтад байгаа гэдгийг шалгах хэрэгтэй. Удаан хугацааны тогтвортой бөгөөд аюулгүй байдалд хүрэхийн тулд мөнгөө нэмэгдүүлэхийг хичээ.

Арслан - (7/23-8/22)
Хүмүүсийн хийж, хэлж байгаа бүх зүйлст хэт их сэтгэл хөдлөлөөр хандсаны хэрэггүй. Эс бөгөөс өөрийгөө эвгүй байдалд оруулж, жижиг зүйлстэй хутгалдан суух болно. Харин ч өөрийн оюун санаа, сэтгэл зүрхээ сайтар тунгаан, мэдрэмжээ дотроо хэт их хадгалахаас зайлсхий. Таны хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хэн нэгэн хүчээр хийлгэхээр түлхэж байгаа мэт санагдах бөгөөд үгүй гэж хэлж сурахад муу зүйл огт байхгүй.

Охин - (8/23-9/22)
Найз нөхөдтэйгөө нэг гэр бүл мэт дотносох болно. Гараг эрхэсийн нөлөөгөөр таны эрч хүч ихэснэ. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бололтой. Таны удирдан зохион байгуулах, манлайлах чадвар дээд цэгтээ байна. Гэхдээ өнөөдөр энэ үүргээ бусдад түр шилжүүлж, өөрөө сайтар амар. Та албан тушаал ахихыг маш их хүсэх бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд шийдвэртэй алхам хий. Төлөвлөгөөгөө биелтэл хэн нэгэнд хэлэх хэрэггүй.  

Жинлүүр - (9/23-10/22)
Та найзуудаасаа болгоомжил. Таны гол зорилго нь анхаарал татсан адал явдлууд байна. Энэ хүслээ биелүүл. Жинлүүрийн ордны спорт сонирхогчид өрсөлдөгчтэй болно. Томоохон цугларалтанд очсон хүмүүс таныг урамшуулна. Удаан хугацааны турш гадаадад сурах хүсэл тань биелэх боломжтой болно.

Хилэнц - (10/23-11/21)
Дэмжигч од эрхэсийн нөлөө өнөөдөр Хилэнцийнхэнд гэрэл гэгээ бэлэглэнэ. Таны эрч хүч өсч, удирдах чадвар улам сайжирна. Тиймээс ямар ч үйл ажиллагаа төлөвлөсөн таныг зохион байгуулагч, удирдагчаар сонгох болно. Ихэнх хүмүүс хүссэн бүхнээ авч чаддаг нь үнэн. Ажил үйлс таны хичээл зүтгэлээр амжилттай бүтэх болно. Мөн амьдралынхаа хэв маягийг санаснаараа өөрчлөх ховор боломж гарч ирэх бололтой. Энэ нь таны одоогийн ажил мэргэжилтэй холбоотой байж мэдэх юм.

Нум - (11/22-12/21)
Өнөөдөр хувийн амьдрал бага зэрэг асуудалтай байна. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл тэмүүлэл хайртай хүнийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрахад хүргэх бололтой. Энэ өдөр томоохон шийдвэр гаргахаас татгалз. Эс бөгөөс та хайртай хүнтэйгээ харьцах харьцаанд асуудал үүсэж болзошгүй байна. Оройг олон хүн шуугисан газар өнгөрөөхийг тэвч.  

Матар - (12/22-1/19)
Өнөөдөр гараг эрхсийн маш хүчирхэг хандлага ирнэ. Энэ нь бүтээмж нэмэгдэхийг тодорхойлж байгаа тул зөв манлайлах ур чадвар ямар үр дүн авчирдгийг бусдад харуулж, удирдлагыг гартаа ав. Та юу ч хийсэн, хаашаа ч явсан бай яг зөв газраа, зөв цагтаа байж чадна. Гэвч аюултай хэсгийг ухаалгаар тодорхойл. Шинэ жилийн өмнөх оройг гэртээ тэмдэглэж байгаа бол та цэвэрлэгээнээс хол өөрийгөө чөлөөтэй байлга. Хайртай хүмүүстэйгээ, найз нөхөдтэйгээ үдэшлэг зохиож хөгжилд. Насаар ахмад хүнтэй ярилцсанаар таныг хойш чангааж байсан зарим сул талаа мэдэж авна.

Бумба - (1/20-2/18)
Та хайртай хүнтэйгээ харилцаа тааламжгүй болж ирнэ. Таны омголон зангаараа хэлсэн үг үнэн биш ч түүний сэтгэлийг шархлуулжээ. Харамсалтай нь та үгээ буцааж чадахгүй. Шударгаар буруугаа хүлээвэл харин эвлэрч магадгүй. Юм бодохын тулд өрөөндөө ганцаараа байж, оюун санаагаа амраа. Та сэтгэлтэй хүнийхээ яриаг гүйцэд сонс, тэгвэл тэр ч мөн таныг сонсох болно.

Загас - (2/19-3/20)
Энэ сарын энэ өдөр үр бүтээлч, хүчирхэг нөлөө зонхилох болно. Эерэгээр бодох хүч тань давуу тал байна. Хэрэв танд хийх ёстой юм байвал толгойдоо төлөвлөгөөгөө зохиогоод, хэрэгжүүл. Та хэд хэдэн саадыг давж чадсан тул юмс илүү гэгээлэг өнгөтэй байх болно. Өнгөрсөн арван хоёр сарын гүйцээсэн зорилго, үйл ажиллагаагаа дүгнэн цэгнэхэд яг тохирсон үе ба мөн ирээдүйнхээ зорилго төлөвлөгөөг ч бодох хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025