Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 105 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Төрийн Тамганы хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.

Цэцэг өргөх ёслолд УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцлоо. Ёслолын үеэр Төрийн ордны хойд голын Соёмбот хаалганд Төрийн далбаа мандуулан хүндэт харуул жагсч, үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал, хүндэтгэлийн марш эгшиглүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025