Бид бүхэн 12 сарын 31-нд шинэ жилийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.

1. Петр I хааны зарлигаар 300 жилийн өмнө шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх болжээ. Харин өмнө нь шашны тооллор 3 сарын 1-нд, зууны тооллор 9 сарын 1-нд тэмдэглэдэг байсан байна.
2. Орчин үеийн хүүхдүүд өвлийн өвгөнөөс юу хүсдэг гэж бодож байна? Харин оффисын ажилчид захиралыг нь хөлдөөж өгөхийг хүсдэг байна.
3. Гэрт гацуур мод чимэглэх нь 150 жилийн өмнөөс үүсэлтэй аж.
4. 1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
5. 35 жилийн турш 12 сарын 31-нд Оросын сувгаар “Матриц”, “Ирония судьбы, или с легким паром” гэх кинонуудыг гаргаж байгаа гэнэ.
6. Шинэ жилээр яагаад салют буудуулдагийг та мэдэх үү? Учир нь дээр үед салютын энэхүү чанга дуу чимээ нь муу ёрын сүнс, бүхий л муу зүйлийг зайлуулдаг хэмээн үздэг байжээ.
7. Дэлхийн хамгийн өндөр хиймэл гацуур 76 метрийн өндөртэй байсан бөгөөд Бразилийн төвд сүндэрлэсэн байжээ.
8. Италичууд 31-ий шөнө хуучин зүйлүүдээ цонхоор гарган шиддэг гэнэ. Үүнийг хийх болсон шалтгаан нь шинэ оны өмнө бүхий л хуучин зүйлээсээ салах хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү хуучин зүйлсээ хаядаг байна.
9. Өвлийн өвгөний (Санта биш) төрөлх нутаг нь Устюг бөгөөд энэ нь Вологодскийн хамгийн эртний тосгоны нэг юм.
10. Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
Сэтгэгдэл (2)