Хорих ангид камер, гэрэлтүүлэг хангалтгүй зөрчил илэрчээ
2016/12/28

Хэнтий аймгийн Прокурорын газраас тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 419-р ангийн харуул хамгаалалтын байдлыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэнэтийн байдлааршалгаж Хорих 419-р ангийн харуул хамгаалалт, өдөр тутмын шуурхай удирдлагаар хангаж буй байдал, хорих ангийн жижүүрийн бүрэлдэхүүн, хэрмэн хашааны гадна бүс зурваст хяналтыг зохион байгуулж байгаа байдал, харуул хамгаалалттай холбоотой төлөвлөгөө, бүртгэл заавар журам, хамгаалалтын бүс, зурвас, техник хэрэгсэл, телекамерын хяналт зэрэгтэй нэг бүрчлэн танилцсан байна.

Шалгалтаар 1-р дэлгэцний гадна талын 8 телекамераас 2 телекамер огт ажиллахгүй, бусад 6 телекамер нь чанарын шаардлага хангахгүй, шөнийн цагт хяналт тавих гэрэлтүүлэг муу зэрэг зөрчлийг илрүүлж, шалгалтын дүнг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд прокурорын шаардлага хүргүүлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин