Хэнтий аймгийн прокурорын газрын хэмжээнд урд онуудын болон 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан онц хүнд ангилалын гэмт хэргийг түргэн шуурхай, үндэслэлтэй шийдвэрлэхэд анхаарч ажилласан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны байдлаар анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр 12 яллагдагчид холбогдох 10 онц хүнд гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэж, 1 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн дээрх 11 онц хүнд гэмт хэргийн 54.5 хувийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг, 27.2 хувийг 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт заасан гэмт хэрэг, 9 хувийг 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, 9 хувийг 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус эзэлж байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна