УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр урьдчилан хорих 461 дүгээр ангид тав хоног үргэлжлэн явагдсан Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурлын шийдвэрийн асуудлаар Ерөнхий прокурор Б.Амгаланбаатараас УИХ-ын чуулганы үеэр асуулт асуулаа.
Тодруулбал “Б.Содномдаржаа гэдэг хүн захиалгаар хүнийг алсан гэм буруутайд тооцсон гэж хэвлэлээр гарсан байгаа. Тэгэхээр гэм буруутайд тооцсон бол 91.2.4 гэсэн зүйл ангиар ял өгөх ёстой. Гэтэл өс хонзонгийн сэдэлтээр хүн алсан гэж ял өгсөн байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан учраас С.Зоригийн хэрэг илэрсэн үү, үгүй юу гэж асуумаар байна. Захиалгаар хүний аминд хүрсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн юм уу. Эсвэл өс хонзонгийн сэдэлтээр яллах дүгнэлт үйлдсэн юм уу. Хэдэн хохирогчтой юм. Тайлбар өгөөч ” гэсэн юм.
Харин Ерөнхий прокурор М.Энх-Амгалан асуултын хариуд “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг прокурорын байгууллагаас батлагдаж, нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх нилээн удаан хугацаанд шүүх хурлыг хийх шиг боллоо. Та нарын өгсөн хүмүүс гэм буруутай байна гээд шүүх шийдвэрээ гаргачихлаа. Гомдол гаргавал давж заалдах шүүхийн шат байгаа. Хүний захиалгаар хүний амь хохироосон гэдэг зүйл ангиар ял өгсөн. Дээр нь үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүн шатааж хохироожээ гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна