Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан байдаг. Гэвч хэрэг гарснаас хойш нэр бүхий хүмүүсийг эл хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч өнөөг хүртэл гэмт этгээдийг илрүүлээгүй юм.
Харин хамгийн сүүлд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эл хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж эхэлснээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд тэдэнд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид таван өдрийн турш хаалттай хэлэлцсэний эцэст өчигдөр шийдвэрээ гаргасан юм.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржааг санаатайгаар бусдын амь насыг захиалгаар онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргасан. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд, хоёр жилийг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ. Харин шүүгдэгч Т.Чимэгээд бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэсэн бол Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноосон юм.
Гэхдээ эл хэргийн захиалсан хүн тодорхойгүй байгаа юм. Тиймээс "С.Зоригийн хэрэг" захиалагч нь хэн байв гэдэг том асуулттай үлдлээ.
Тэгвэл С.Зориг агсны дүү УИХ, ЗГ-ын гишүүн асан С.Оюун өчигдрийн шүүх хурлын дараа ийм мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна