
“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа хамтлагийн хоёроосоо харьцангуй хожуу болзоонд гүйж, хайрын дуунд уярсан бүсгүй. Гэвч оройхон гарч ширүүхэн дайрчээ. Сүүлийн үед хаа бол хаана сүйт хархүүгээ хөтөлж гүйх болсон түүний сонголтыг бид дурандлаа. Насаараа Үл хөдлөх хөрөнгийн газрын даргаар ажиллаж байгаад сүүлд ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын дэд даргын суудалд очсон М.Долгормаа хэмээх үзэсгэлэн гоо, нууцлаг чимээгүй байдлаараа алдаршсан нэгэн хатагтай бий. Түүний газар дээрх ганц хүүтэй Ц.Намуунаа сууж саяхан ээж болоод удаагүй байна.

М.Долгормаа харах царайны жаатай, зайтай мэдээж хатуу чанд эмэгтэй байдаг. Ямартаа л төрийн албаны төмөр хатагтай гэж алдаршсан байхав. Хатагтайн хүү олон жил хилийн чанадад эрдэм боловсролын мөр хөөсөн нуруулаг, царайлаг хархүү өдгөө “Гранд плаза” доторх “ZA“ супермаркетыг ажиллуулдаг байна. Товхийсэн бизнестэй гэсэн үг. Залуу хосууд нэг гэрт ороод багагүй хугацааг үдээд байсан билээ. Ийнхүү “Киви”-чүүдийн яг одоогийн үндсэн гишүүдээс хоёр дахь нь ээж болж Ц.Намуунаагийн ёстой долоо хэмжиж нэг огтолсон сонголт муугүй. Тасарчихсан хөрөнгө чинээ гэхээсээ их л өөр мэдрэмжээр сонголт хийв бололтой. Үнсгэлжингийн өвчнөөр өвчлөх сэдэл багатай хүн юм уу даа. Бодит амьдралд ойр даруухан сонголт хийжээ.
Эх сурвал: "Гранд" сэтгүүл
Сэтгэгдэл (38)