Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
2016/12/27

Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан байдаг. Гэвч хэрэг гарснаас хойш нэр бүхий хүмүүсийг эл хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч өнөөг хүртэл гэмт этгээдийг илрүүлээгүй юм.

Харин хамгийн сүүлд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эл хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж эхэлснээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд тэдэнд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн өдрийн турш хаалттай хэлэлцлээ. Ингээд өчигдөр 20:00 цагийн үед шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонсоод, удалгүй хуралдааныг завсарлуулсан.

Тэгвэл яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа аж. Үүнийхээ дараа шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүх хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин