
Ид тэгшрэх 48 насандаа хэнз үрийн зулай үнэрлэж хэлээ зажлан нялхарсан МУГЖ Х.Лхагвасүрэн хүүтэйгээ хаа ч цугтаа. Эрх хонгор хүү нь хэдийнэ мифрофон барьж дуулж эхэлжээ. Экс гэргийнх нь төрүүлсэн том хүү Хангай нь дуулдаг, бүр уралдаанд орж байсан гээд бодохоор гоц хүний ген гэж агуу юм. Зөвхөн бөх тэх хүчтэнүүд тэр генийн “мэдээллийг” дамжуулдаг юм биш. Дуучдаас гэхдээ яг дуучин хүүхэдтэй, үе дамжуулсан нь цөөн. Шийдэмгий эрийн хайрыг татсан хүүгийнх нь ээж Г.Ганбаярыг яг л “Зөрүүд эрийг номхотгосон нь” киноны гол дүрийн бүсгүйтэй зүйрлэх нь бий. Тэнгэрт мандсан туг шиг эгнэгт босоо явсан эр хүн ийм бүсгүйд эцэст нь уягдлаа. Аав хүү хоёр хэзээ язааны мэт ноён суудалтай байхад ээж бол их даруу. Орчин цагийн хүмүүсийн шунадаг өнөөх амбиц энэ бүсгүйд жаахан ч алга.

Сэтгэгдэл (6)