С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг өнөөдөр шийдвэрлэнэ
2016/12/27

УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал тавдахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн хурал өглөөний 10:00 цагт эхлэх бөгөөд хурлаар шүүхийн тогтоол шийдвэрийг уншиж танилцуулах аж.

Хурлын эхний өдөр яллах дүгнэлтийг танилцуулж, шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Харин хоёр, гурав дахь өдөр шүүгдэгчдийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгийг сонссон бол өчигдрийн хуралдаанаар шүүгдэгчийн эцсийн үгийг сонссон юм. Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн өчигдөр 10 цаг хуралдаж, сэжигтнүүдийг буруутгасан нотлох баримтуудыг шинжилж, хоёр шатны шүүмжийг явуулсан. Эцэст нь шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үгийг сонсч, хурлыг завсарлуулаад байсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин