Шүүх хурал: С.Зориг агсны бие төлөөлөгч байсан хүн гэрчээр оролцож байна
2016/12/26

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг 18 жилийн турш шалгасан. Улмаар өнгөрсөн оноос эхлэн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг сэжигтнээр татаж цагдан хорьсон юм. Улмаар тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр зүйл ангиар яллагдагчаар татаж, 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар буруутган шүүж байгаа юм. Шүүх хурал өнгөрсөн гурван өдрийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болсон ч ажлын цаг дуусч, амралтын өдөр таарсан тул өнөөдөр үргэлжлүүлэн хуралдахаар боллоо.

Өнгөрсөн гурван өдрийн хуралдаанаар шүүгдэгч, гэрчүүд мэдүүлгээ өгсөн. Улсын яллагч, өмгөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн байна. Мөн нотлох баримтуудыг шинжилсэн байдаг. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож буй. Н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл байна. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин