Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газараас Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1, 205.1.7-д заасан үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэхэд чиглэсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч "Илрүүлэлт 2016” аяныг 2016 оны 09 дүгээр сарын 29-нээс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Сум дундын Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулжээ.
Аяны хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн судалгааг гаргаж сэргээн шалгаж шийдвэрлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахаар Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нартай хамтарсан хурал хийж, прокурор, мөрдөн байцаагчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулан чиглэл өгч ажилласны үр дүнд 36 хувийг эцэслэн шийдвэрлэж чаджээ.
Цаашид үлдсэн түдгэлзээтэй хэргүүдийг эцэслэн шийдвэрлэх, шинээр эрүүгийн хэрэг үүсэж байгаа хэргүүдийг аль болох түдгэлзүүлэхгүй байх, түдгэлзүүлэхэд нөлөөлж байгаа шалтгаан, үндэслэлийг арилгах талаар Цагдаагийн байгууллагатай хамтарсан хурал, зөвлөгөөн зохион байгуулж ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна