Дундговь аймгийн прокурорын газраас Аймгийн прокурорын баталсан удирдамжын дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны ахуй нөхцөл, харуул хамгаалалт хууль, журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг 2016 оны 12 дугаар сарын 07-ноос 15-ны өдрүүдэд шалгажээ.
Шалгалтаар цагдан хорих байрны ахуй нөхцөл, үйл ажиллагаа, харуул хамгаалалт, хоногийн жижүүрийн бүрэлдэхүүн бүрэн эсэх, ээлжийн дарга нь харуул хамгаалалтын үйл ажиллагааг биечлэн зохион байгуулж байгаа байдалтай танилцаж, холбогдох хувийн хэрэг рапорт, бичиг баримтыг хянасны гадна цагдан хоригдогчтой биечлэн уулзах хэлбэрээр хийсэн байна.
Шалгалтын дүнг Шийдвэр гүйцэтгэх албаны холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан хурлаар хэлэлцүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Прокурорын шаардлага хүргүүлжээ.
Чухам ямар зөрчил илэрсэн талаар тодорхойгүй байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна