Ээжүүд өнөөдөр утааны эсрэг жагсана

"Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнөөдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон юм.

Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байгаа аж. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна.
 
Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд жилд 2-4 удаа уушигны хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас рууга байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт болжээ. Мөн утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж байгаа гэдгийг ээжүүд хэлж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025