Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр 22:00 цагт өндөрлөлөө. Харин өнөөдөр 10.00 цагт дахин үргэлжлэх юм. Шүүх хуралд гэрч Г.Чулуунбатын тухайд хохирогчийн ар гэрийг төлөөлж хуралд оролцож буй бол н.Давааням нь хохирогч, шүүгдэгчийн алиных нь талаас төлөөлж шүүх хуралд оролцсон нь тодорхойгүй хэвээр байна.
Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нараас гадна онцгой байдлын хоёр шинжээч оролцож байна. Шүүх хурлын хамгаалалт онцгой чанга байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна