17 хүүхэд мэс ашиглаж дээрэм хийжээ
2016/12/22

Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 20-ны өдөр нэг гэрийн хоёр хүнийг хутгалж хүнд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 70 настай М, түүний гэр бүлийн хүн болох 67 настай М-ын хамт гэртээ байхад нь үл таних этгээд хаалгыг нь тогшиж “Сууц өмчлөгчдийн холбооноос явж байна” хэмээн гэрт нь нэвтэрч, айлган сүрдүүлж, хутгалж биед нь  хүнд гэмтэл учруулжээ.

Тус хэргийг үйлдсэн этгээд 17 настай бөгөөд айлаас эд зүйлсийг нь дээрэмдэн, гэрийн эздийг хутгалаад зугтсан байна. Одоогийн байдаар түүнийг баривчлан Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Hun
    ENE niigmiin balag uugeer duusaasai
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
Сонин хачин