Шүүгдэгч нараас асуулт асууж байна
2016/12/22

С.Зориг агсны шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаан өглөө 10.20 цагаас эхэлж, шүүгдэгч нар мэдүүлэг өгч дөнгөж сая дууссан гэж эх сурвалж мэдээллээ.

Харин одоо улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нар шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нараас асуулт асууж байна.

Тэднийг хүний амь насыг санаатайгаар хохироосон хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар шүүж буй. Хуралдаанд хоёр гэрч оролцож байгаа юм.

Хурал хаалттай үргэлжилж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин