С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй
2016/12/22

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461-р ангид эхэлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ”маш нууц”-д хамаарч байгаа.

Учир нь Төрийн нууцтай холбоотой бичиг баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр хаалттай явуулахаар тогтсон. Энэхүү шийдвэрийн талаар С.Зориг агсны дүү С.Оюун “Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ямарч  хүсэлт хүлээж авахгүй байгаа” гэжээ.  Мөн шүүгчдэгчдийн ар гэрийнхнээс шүүх хурлыг нээлттэй явуулахыг л хүсч байна гэдгээ сэтгүүлчдэд дайж байсан юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин