Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Ц нарын 25 этгээд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрүүдэд нийт 13 удаагийн үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж тус аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутагт байрлах "Шин Жан Шин Фа” ХХК-ны ажилчдын кемпээс 20.986.000 төгрөгний үнэ бүхий 1499 шуудай 74950 тонн цемент хулгайлсан хэрэгт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна