Г.Загдаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2016/12/22

"Зөв Амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бусадтай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны гадна болон дотор талд "Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төв байрны цонхыг хагалсан гэх хэрэгт холбогдсон.

Үүгээр зогсохгүй нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байсан цагдаагийн болон төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн танхайрсан хэрэгт шалгагдсан.

Тэгвэл Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорт шилжүүлсэн дээрх хэрэгт Дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин