
Дэлхийн гоо сайхны олимпт түүхэн амжилт үзүүлж, шилдэг 11-т багтсан мисс А.Баярцэцэг сүүл үеийн үндсэн сэдэв, хит дүр болоод байна. Өнгөрсөн долоо хоногт түүнийг магтаж шагшсан, биширч бахархсан хүмүүс цахим сүлжээгээр нэг байсан бол энэ долоо хоног үгүйсгэсэн, муулсан тал нь давамгайлж байна. Магтаж бишрэхийн учир шалтгаан ойлгомжтой. Харин үгүйсгэлийн учиг шалтаг нь мисс бүсгүй гадаад найз залуутай гэх мэдээлэл. Гэтэл энэ харь эр найз залуу нь биш эртний зураг хэмээх хэсэг ч байна. Үнэн гэвэл А.Баярцэцэг үе тэнгийн америк найз залуутай. Түүнийг үргэлж дагаж болохыг эл фото агшин баталж байгаа юм. Зүгээр нэг дагагч ч биш дэмжигч, үнэнч фен, үзэл бодол, ертөнцөө бий болгоход нь хамгийн их нөлөө үзүүлсэн эр гэдэг.

Товчхондоо миссийн маань өнөөдрийн үнэмлэхүй их амжилтанд багагүй хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг нь. Айлын эрх танхи ганц охин А.Баярцэцэгийн мэдлэг боловсрол, авьяас чадвар, хамгийн гол нь өөрийгөө илэрхийлэх чадвар урьд урдын миссүүдийг хол хаяснаараа тэр эх орон төдийгүй дэлхийн дэвжээнд гялалзаж чадсан. Жинхэнэ гоо үзэсгэлэн гэж юу болох, гоо бүсгүй гэж хэн болохыг гагцхүү тэр тодорхойлж, муу нэр, луу данстай энэ ертөнцөд анхны гэгээ татуулж, шинэ стандарт тогтоож өглөө. Түүх дахин эхэлж байна гэсэн үг. Түүний найз залууг бүү үзэн яд. Харин ч бид талархах ёстой хархүү тэнд, хөшигний ард даруухан явна.

Эх сурвалж: www.grandnews.mn
Сэтгэгдэл (57)