Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

УЦУОШГ-ын мэдээлснээр өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хэсгээр цас орж, хүйтрэх төлөвтэй байна. Өчигдрөөс эхэлж орсон цасны улмаас орон нутгийн зарим замуудад халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна хэмээн Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, А0301дугаартай Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн автозамд, Төв аймгийн Эрдэнэсант сумын орчим халтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж.

Иймд орон нутагт зорчиж буй жолооч нар замын нөхцлийг зөв тооцоолж, тохирох хурдыг сонгон анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025