С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийг шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид маргааш 10.00 цагт болно. Нийслэлийн прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэх юм.
Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт болсон ч шүүгдэгчид, хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу хойшилсон юм. Тэгэхээр цорын ганц амьд гэрч гэгдэх С.Зориг агсны эхнэр Б.Булган шүүх хуралдаанд ирэх магадлалтай юм.
Сэтгэгдэл байхгүй байна