Хүн мөргөчихөөд хэргийн газрыг орхиж явагсад !!!
2016/12/20

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 377 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 313 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолод өртсөн хүүхэд 2. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 60 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: СБД-ийн нутаг Өдрийн сонин хэвлэлийн газрын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 11 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

ХУД-ийн нутаг Наадамчдын гудамж, Яармаг төвийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 19 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

Зам тээврийн осол хэрэг, гаргаж буй зарим жолооч нар нь осол хэрэг үйлдээд тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй ослын газрыг орхиж явах,  осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэлгүй орхиж явснаараа  өөрийнхөө үйлдсэн ослыг хүндрүүлдэг. Осол хэний ч анхаарал болгоомжгүй,  буруутай үйлдлээс  гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин