Шинэ дугаар худалдаанд гарлаа!

Нийслэлчүүдийн сэтгэл догдлон хүлээдэг хөгжүүн хөөрүү болчихдог арванхоёрдугаар сар. Бүтэн жилийн ажлаа багцлан ирэх оны төлөвлөгөөгөө зураглаж суугаа биз. Уламжлалт арга хэмжээнүүд өрнөсөн адал явдалт нэгэн дугаараа та бүхэнд өргөн барьж байна. 

Энэ дугаарын зочноор “Sound Of Mongolia” компанийн үүсгэн байгуулагч ерөнхий продюссер Х.Дамдинсүрэн уригдсан. Энэ хүнгүйгээр их хотод арга хэмжээ зохиогдохгүй тэр дундаа шинэ жилийн баяр болохгүй гэвэл хэтрүүлэг болчихгүй биз. Чанар бас дахин чанартай үйлчилгээ үзүүлдэг атлаа өөрөө тун даруухан эрхэм хэвлэлд дэлгэрэнгүй хууч хөөрч байсангүй.

Харин “Фото түүх” булан оддын үсчин Д.Одонгоогийн амьдралын галт тэргэнд суусан. Бусдыг үргэлж гоё сайхан байлгах эрлийг тун амжилттай хийсэн сэлмэн хайчит бүсгүй салбартаа тэргүүлэгч. Сайн үсчин, үс арчилгаа, трэнд гэхчлэн олон сонирхолтой өнцөг бий.

Уншигчдаас өндөр үнэлгээ авсан “Фото гэрч” булан энэ удаад ямар сонин содон зургууд дэлгээ бол? Аазгай хөдөлгөм агшнууд багтсан даа.

Арваннэгдүгээр сарын онцлох парти “Semi Nude Art Fashion Show” байлаа. Нүцгэн биеийн гоо сайхан, мэдрэмж, дизайнерын ур ухаан донж маяг, онцгой зочид бүгд багтжээ.

Цаг үеийн баатрууд хэвлэлийн хурц дуран хараанд тэр бүр онилогддоггүй хүмүүс олноор гарлаа. Тэр дундаа гуч, дөнгөж гуч гарч яваа залуус энэ “тасалгаа”-г дүүргэж байгааг дуулгахад таатай байна. Шинэ хүн олон байлаа.

Ингээд улиран одож буй ондоо угтан ирж буй жилдээ амжилт бүтээл дүүрэн байхыг та бүхэнд хүсэн ерөөе. Таалан болгооно уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025