Жанжин Сүхбаатарын талбай дахь гацуур модыг энэ сарын 15-наас эхлэн засч эхэлсэн бөгөөд өчигдөр бэлэн болсон. Харин өнөөдөр оройн 18:00 цагт сүлд модны гэрэл асаах ёслол боллоо. Энэ жилийн гацуур 21 метр өндөр бөгөөд шар, цагаан өнгөөр гэрэлтэх аж.
Шинэ он гарахад 12 хоног үлдээд байна. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” баярын цэнгүүн энэ сарын 31-ний өдөр төв талбайд болно.

Сэтгэгдэл байхгүй байна